ТАНИЛЦУУЛГА
Хэрэгцээ хангасан Тав тух, Тансаг орчин
Танилцуулга
Манай байгууллага нь төрсний дараах эх, нярайн эрүүл мэнд, ая тухыг хангаж сувилахуйн орчин үеийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх болно.
Сувилахуйн чиглэлээр мэргэжсэн манай хамт олон нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өөрийн байранд таньд болон таны хүүхдэд дээд зэргийн асаргаа үйлчилгээ үзүүлэн чин сэтгэлээсээ танай гэр бүлд аз жаргал бэлэглэхийн төлөө ажиллана.
Энх Амаржин сувилал нь БНСУ-ын төрсний дараах сувилахуйн олон жилийн туршлагатай Epatant Leberceau компанитай хамтран ажиллаж, тэдний үйлчилгээ, техник технологи ноу-хауг монгол орноо нутагшуулахаар чармайн ажиллаж байгаагаараа онцлог юм.
Эрхэм зорилго

Эрүүл эх, Эрүүл хүүхэд, Эрүүл Монголын төлөө
Бидний зорилт
Манай хамт олон таны гэр бүл үр хүүхдийн төлөө дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
- Эх-нярайн сувилахуйн үйлчилгээг орчин үеийн болон уламжлалт арга, зан үйлд тулгуурлан эхчүүдийн асаргаа-сувилгаа , эхчүүдийн сэтгэл засал, зөвлөлгөө, нөхөн сэргээх, үйлчилгээ болон нярайн асаргаа-сувилахуйн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
- Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өөрийн байранд мэргэжлийн өндөр түвшинд мэргэжсэн хамт олон үйлчилгээ үзүүлж эх, хүүхдийн ая тухыг ханган сэтгэл хангалуун байх бүх нөхцлийг бүрдүүлэн ажиллах
- Гадаад орнуудын төрсний дараах эх, хүүхдийн асаргаа- сувилахуйн үйлчилгээний соёлыг монголд тухай бүрт нь нэвтрүүлэх